Аугаа их ялалтын 65 жилийн ой, монгол-оросын найрамдалын сарын ажлын 50 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдаанд оролцсон бүх хүн биднийг сонсож байгаа гэж найдаж байна. Бүр нэгдүгээр сард зарласан энэ уралдааныг "Оросын дуу хоолой" радио Оросын монгол анд нөхдийн нийгэмлэг, "Монгол-Оросын" найрамдалын монголын нийгэмлэгтэй хамтран зохион явуулсан юм. Олон нийтийн энэ хоёр байгууллага уралдаанд түрүүлсэн хүмүүст үнэ цэнэтэй бэлэг гардуулна. Өнөөдөр бид уралдаанд түрүүлсэн азтануудыг зарлана. Хэрэв та бүхэн санаж байгаа бол бид "Оросын дуу хоолой" радиогийн сонсогч төдийгүй Монгол улсад оршин суугаа оросын иргэдийг асуулт хариултын уралдаанд оролцохыг урьж, дараах таван асуултанд хариулахыг санал болгосон. Зөвлөлтийн ард түмэн фашист Герман болон милитарист Японыг ялсан нь түүхэн ямар ач холбогдолтой байсан бэ? эхний асуулт ийм байв.  Хоёр дахь асуулт: Аугаа эх орны дайны үеэр монголын ард түмний хөрөнгөөр Зөвлөлтийн армид байлдааны ямар хэсгүүдийг байгуулсан бэ?  Гурав дахь асуулт-Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийн шатанд 1945 оны зун байгуулсан зөвлөлт-монголын нэгдэл ямар нэртэй байсан бэ? Энэ нэгдлийг хэн командалж байсан бэ? Асуулт хариултын уралдааны 4, 5-р асуулт Монгол улсад 10-р сарын 5-нд болох монгол-оросын найрамдалын 50 дахь сарын ажлын тухай байсан. Бид монгол-зөвлөлтийн найрамдалын анхны сарын ажлыг хэдэн онд зохион явуулсан тухай асуусан юм. Монгол-оросын найрамдалын 49 дэх сарын ажлыг зохион явуулсан ОХУ-ын бүс нутгийг нэрлэж, ОХУ-ын энэ бүс нутгийн Монгол улстай тогтоосон харилцааны талаар өгүүлэхийг хүссэн.  Уралдааны хариултыг 8-р сарын 20 хүртэл хүлээж авч, Монгол анд нөхдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, сансрын нисэгч Виктор Горбатко  тэргүүлдэг уламжлалтай шүүгчдийн бүрэлдэхүүн шилдэг хариултыг шалгаруулах ажилдаа орсон юм. Гол ялагч, шагналтнуудыг тодруулахад амаргүй байлаа. Уралдаанд ирсэн  бараг бүх хариулт зөв төдийгүй, цөөнгүй ер бусын гэрэл зураг зэргийг хавьсаргасан байсан. Уралдаанд оролцогчид хаанаас ийм зураг олоо вэ? гэж гайхахаар ч зураг байв. Тиймээс шүүгчид уралдаанд оролцсон олон хүнийг  шагнах хүсэлтэй байсныг тэмдэглэх хэрэгтэй. Уралдааныг зохион байгуулагчид зургаан хүнийг шагнасан юм. Шүүгчид шилдэгийн шилдэг хариултыг сонгох хэрэгтэй байлаа. Тэдний нэрсийг зарлая. Дархан хотын оршин суугч, тэтгэвэрт суугаа эрхэм Чимидийн Доржид гол шагналыг гардуулна. Эрдэнэт хотын оршин суугч Ё.Магсаржаламыг үнэ цэнэтэй бэлгээр шагнана. Тэрээр энэ хотын "Оросын дуу хоолой" радиогийн сонсогчдын клубыг олон жил тэргүүлж байна. Улаанбаатар хотын оршин суугч Бямбаагийн Лхагвасүрэн шагналт байранд оржээ. Эрхэм анд нөхөд өө, та бүхэнд чин сэтгэлээсээ баяр хүргэе. Асуулт хариултын уралдааны болзлын дагуу хариултаа хамгийн түрүүнд илгээсэн сонсогчийг шагнах ёстой. Улаанбаатар хотын оршин суугч Цагаанбаатарын Уртнасан хамгийн түрүүнд хариултаа илгээснийг бид бүр 3-р сард зарласан.  Монголд оршин суугаа оросын иргэдээс Нина Полева хамгийн сайн хариулжээ. Түүнд "Монгол-Оросын" найрамдалын нийгэмлэгээс шагнал гардуулна.  Улаанбаатар хотын оршин суугч, тэтгэвэрт суугаа С.Улаанд сүүлчийн шагнал гардуулна. Бүгд найрамдах Буриад улсын захиргаа түүнийг шагнана. Асуулт хариултын уралдааны тав дахь асуултад ОХУ-ын энэ субъектын тухай асуусан юм. Харин эрхэм С.Улаан гуай энэ асуултанд хамгийн сайн, дэлгэрэнгүй хариулжээ. Аугаа их ялалтын 65 жилийн ой, монгол-оросын найрамдалын сарын ажлын 50 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдааны ялагч, шагналтнуудыг бид зарлалаа. Энэ уралдааныг "Оросын дуу хоолой" радио Оросын монгол анд нөхдийн нийгэмлэг, "Монгол-Оросын" найрамдалын монголын нийгэмлэгтэй хамтран зохион явуулсан юм. Бид радио эфирээр уралдааны дүнг нэг бус удаа давтана. Үүнийг "Оросын дуу хоолой" радиогийн www.ruvr.ru вэб хуудаст байрлуулсан. Мөн "Умард хөрш" сэтгүүлийн 9 дэх дугаар, "Новости Монголии" сонины 9-р сарын 3-ны дугаараас уралдааны дүнг унших боломжтой. Уралдааны шагналт байранд орсон хүмүүс, тэдний хамаатан садан, анд нөхөд, манай бүх сонсогч анхаарлаа хандуулна уу. Та бүхнийг 10-р сарын 7-нд Улаанбаатар хотын Оросын шинжлэх ухаан, соёлын төвд хүрэлцэн ирэхийг урьж байна. Монгол-оросын найрамдалын 50 дахь сарын ажлын хүрээнд энэ төвд "Оросын дуу хоолой" радио Радиогийн өдөр тэмдэглэж, уралдаанд түрүүлсэн хүмүүст шагнал гардуулна. Сансрын нисэгч Виктор Горбатко үнэ цэнэтэй бэлэг гардуулна. Арга хэмжээ эхлэх цагийг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвийн 458-6823 утсаар лавлана уу. Утсыг дахин давтая 458-6823. Эрхэм анд нөхөд өө, Улаанбатар хотод уулзатлаа түр баяртай.