0Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай ирэх оны 7-р сард тус улсаас америкийн цэргийг гаргаж эхлэх Барак Обамын төлөвлөгөөг ширүүн шүүмжиллээ. Хамид Карзай пүрэв гаригт АНУ-ын Конгрессын төлөөлөгчидтэй уулзахдаа энэ төлөвлөгөө "дайсны зүрх зоригийг өргөж", Кабулын дэглэмийн дасныг "улам зоригтой" болголоо хэмээн мэдэгдэв. Хөрш Пакистанд террористуудын бааз байгаа цагт Афганистанд террористуудын эсрэг зарласан дайнд ялахгүй гэж тэрээр тэмдэглэв.