0Оросын иргэн Виктор Бут гэмт хэрэг үйлдээгүй гэж "Үхэл борлуулагч" шуугиан дэгдээсэн номын зохиогчийн нэг, америкийн иргэн Дуглас Фара баталж байна. АНУ-ын улсын байгууллагууд Бутын үйлчилгээг ашигладаг байсан хирнээ одоо хууль бусаар зэвсэг нийлүүлсэн хэрэгт түүнийг буруутгаж байна гэж номын зохиогч үзэж байна. "АНУ Иракт цөмрөн орохын урьд Бутын томоохон үйчлүүлэгч байсан" гэж Фара хэллээ.