0Дэлхийн цаг уур хурдан өөрчлөгдөж байгаа нөхцөлд эрдэм шинжилгээний цогц судалгаанд түшиглэн таамаглана. Москва хотын Оросын цаг уурын төвд өнөөдөр эхэлсэн "Цаг агаар, уур амьсгалын эрдэм шинжилгээ судалгааны цогц төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх" сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд оролцогчид энэ асуудлыг хэлэлцэж байна. "Гринлайт" байгал орчныг хамгаалах олон улсын олон нийтийн байгууллага, Хүрээлэн буй орчинд мониторинг хийх, ус цаг уурын Улсын албанаас энэ бага хурлыг зохион байгуулж байна. Оросын боловсрол, шинжлэх ухааны яам, бусад сонирхогч байгууллагын оролцоотой Оросын ус цаг уурын газар цаг агаар, уур амьсгалыг судлах цогц төлөвлөгөө боловсруулжээ.