Орос улсын ерөнхий сайд В.Путин өнөөдөр Чита-Хабаровск Алс Дорнодын шинэ замаар аялж байна. Тэрээр оросын хэд хэдэн бүс нутгийн хөгжлийг "нүдээр харахыг" хүсчээ. Шинэ зам нээх нь Орос улсад энгийн үйл явдал биш хэмээн ерөнхий сайд үзэж байна. "Дэлхийд хамгийн уудам нутагтай манай улс үүнээс өмнө өрнөдөөс дорно хүртэл авто машины нэгдсэн замаар холбогдож байгаагүй юм" хэмээн В.Путин тэмдэглэв. Тэрээр "Лада-Калина" авто машинаар аялж, замын талд машиныг өөрөө жолоодоно.