0"Алексей Кулаковский" чиргүүл онгоц Оросын зүүн хойд хэсгийн Лаптевын тэнгист баасан гаригийн шөнө живж, энэ хэсэгт байгаа аврах сал дээр зөвхөн эд зүйл байгааг аврагчид нисдэг тэргээс харжээ. Тэнд далайчдаас хэн ч алга. Тикси боомтоос 20 бээрийн зайд живсэн чиргүүл онгоцны багийн 11 гишүүний хувь заяа урьдын адил тодорхойгүй байна. Чиргүүл онгоцны ахмад, хоёр далайчныг аварчээ. "Алексей Кулаковский" чиргүүл онгоц ширүүн шуургад өртсөн "Полюс" хөлөг онгоцонд туслахаар шөнө далайд гарсан байна. Чиргүүл онгоц осолдсон хөлөгт дөхөөд, гэв гэнэт зүүн тийш эрс хазайн живжээ. Хөлөг осолдсон хэсэгт "Капитан Бабичев" мөс зүсэгч хөлөг, "Николай Евгенов" хөлөг байна. Шумбагчдын бүлэг Якутаас ослын газрыг зорилоо. Онц байдлын ерөнхий удирдах газрын Бүгд найрамдах Саха улс дахь салбарт шууд холбоо барих утас 24 цаг ажиллаж байна. Живсэн хөлгийн багийн гишүүдийн ар гэрийнхэнтэй сэтгэл зүйчид ажиллаж байна.