Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев цөмийн зэвсэггүй ертөнцийн бүх нийтийн тунхаглал боловсруулахыг санал болгов. Астана хотод пүрэв гаригт нээгдсэн цөмийн зэвсэг хураах олон улсын бага хуралд оролцогчдод тэрээр ийм илгээлт дамжуулав. Казахстаны ерөнхийлөгч цөмийн зэвсэггүй бүсийн хууль эрхийн статусыг зохицуулах, бүх нийтээр цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай цогц шинэ хэлэлцээр боловсруулахыг 4-р сард Вашингтонд болсон цөмийн зэвсгийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үеэр санал болгов.