0АНУ оросын иргэн Виктор Бутыг шилжүүлэх үйл явцыг шуурхайлахын тулд түүнийг  шинээр буруутгасан ялаа татаж авахыг Таиландаас хүслээ. Залилан, мөнгө угаасан гэмт хэргийн талаарх эхний шүүх хурал 10-р сарын эхэнд болно. Вашингтоны танилцуулсан шинэ ялын баримтыг шүүх судалж байгаа тохиолдолд Виктор Бутыг АНУ-д шилжүүлэхгүй гэж Таиландын ерөнхий сайд Абхисит Ветчачива мэдэгдсэн юм. Таиландын давж заалдах шүүх оросын иргэнийг АНУ-д шилжүүлэх америкийн талын хүсэлтийг саяхан биелүүлсэн юм. Хууль бусаар зэвсэг нийлүүлсэн гэмт хэрэгт холбогдох хэд хэдэн хэрэгт түүнийг буруутгаж байна. Хэрэв бизнес эрхэлэгч буруутай нь нотлогдвол бүх насаар шоронд хорих ял авна. Харин Бут буруугүй гэж мэдэгдэж байна.