Эрхэм анд нөхөд өө, хэрэв та бүхэн зөөлөн буйдан дээрээ ая тухтай амарч, олон шинэ, сонирхолтой зүйл мэдэхийг хүсвэл саяхан хэвлэгдсэн "Умард хөрш" сэтгүүлийн 8 дахь дугаарыг уншихыг зөвлөж байна. Сэтгүүлийн хамгийн сонирхолтой нийтлэлийг сонгон уншихад сэтүүлийн ерөнхий эрхэлэгч Цацралт танд тусална. "Алтаргана-2010" буриад үндэсний олон улсын 9 дэх наадам энэ зун Улаанбаатар хотод болсон юм. 1990-ээд онд анх зохион байгуулсан буриад дууны баяраас эхтэй олон улсын наадмыг энэ удаа түүхэн эх нутагт нь зохион байгууллаа. Эрхэм анд нөхөд та бүхэн бүгд энэ баярт оролцож чадааүй байх. "Умард хөрш" сэтгүүлийн 8 дахь дугаарт наадмын тухай томоохон нийтлэл, өнгө будаг хосолсон гэрэл зургийн хамт гарсан тул та тэр баярын уур амьсгалд автаж, баяр хаана болсон, үүний түүх, хөтөлбөрийг сонирхоно.  "Умард хөрш" сэтгүүлд Оросын бүс нутгийн талаарх материалыг үргэлжлүүлэн нийтэлж байна. Энэ удаа Архангель муж, 150 жилийнхээ ойд бэлтгэж байгаа Бүгд найрамдах Халимаг улсын нийслэл Элстэйн тухай өгүүлнэ. Сэтгүүлийн хэд хэдэн хуудаст Орос улсад буддын шашин хөгжсөн тухай нийтлэл гарчээ. Хатан хаан Елизавета Петровын зарлигаар 1741 онд буддын шашныг оросын төрийн шашны нэг хэмээн хүлээн зөвшөөрсөн юм. Та "Умард хөрш" сэтгүүлийн ээлжит дугаараас Орос улсад буддын шашин хөгжсөн түүх, энэ шашныг шүтдэг ард түмэн, одоо Орос улсад энэ шашны байдлын талаар уншиж сонирхох боломжтой. Оросын нэрд гарсан хүмүүсийн тухай нийтэлдэг хэсэгт аугаа жанжин Михаил Кутузовын тухай өгүүлнэ. Түүний удирдлаганд оросын арми 1812 онд францчуудыг бут ниргэсэн юм. Сэтгүүлийн нүүрэнд Кутузовын хөргийг хэвлэжээ. "Умард хөрш" сэтгүүлийн сүүлийн хуудсанд орос хоолны жор нийтэлсэн байна. Энэ дугаараас махыг ногоотой хэрхэн бэлтгэх, орос хэлний ээлжит хичээл зэргийг унших боломжтой. Орос хэл сурч байгаа хүмүүс оросоор баярын мэндчилгээ  дэвшүүлж сурна. Монголын "Оросын сан" төрийн бус байгууллагаас эрхэлэн гаргадаг сэтгүүлийн ээлжит дугаар таны зав чөлөөг улам сайхан болгоно гэж найдаж байна. "Оросын дуу хоолой" радиогийн сонсогч, "Умард хөрш" сэтгүүлийн уншигч та бүхэн сэтгүүлийн 9-р сарын дугаарыг уншихыг зөвлөе. Есдүгээр сарын дугаарт Аугаа их ялалтын 65 жилийн ой, монгол-оросын найрамдалын 50 дахь сарын ажилд зориулсан асуулт хариултын уралдааны ялагч, шагналт байранд орсон хүмүүсийн нэрсийг нийтэлнэ.  "Умард хөрш" сэтгүүлийн тоймыг бэлтгэхэд тусалсан сэтгүүлийн  эрхэлэгч Цацралтад  талархаж байна.