Оросын ГЛОНАСС хиймэл дагуулын навигацын системийн технологийг Энэтхэг улс ашиглах сонирхолтой байна. Энэ өдрүүдэд Энэтхэгийн Бангалор хотод болж байгаа "Спэйс экспо-2010" сансрын шинэ технологийн олон улсын үзэсгэлэнгийн үеэр энэ тухай мэдэгдэв. ГЛОНАСС навигацийн систмеийг ашиглан тээврийн хэрэгслийг хянаж, удирдах төсөл хэрэгжүүлэх орос-энэтхэгийн хамтарсан компани энэ оны сүүлчээр ажиллаж эхэлнэ.