Ерөнхий сайд В.Путин өнөөдөр Петропавловск-Камчаткад биатлоны цогцолборт очлоо. Оросын гавьяат дасгалжуулагч Виталий Фатьяновын нэрэмжит биатлоны олон улсын тэмцээн зохион байгуулахад энэ цогцолборыг барьжээ. Камчаткийн хязгаар 2014 эсвэл 2015 онд идэрчүүдийн дунд биатлоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн мөн 2016 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явуулахын төлөө өрсөлдөх бодолтой байна.