Орос, Швейцарийн харилцаанд эдийн засгийн харилцааны нааштай хандлагыг бэхжүүлэх нь чухал. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Сочи хотод Швейцарийн ерөнхийлөгч Дорис Лойтхардтай яриа хэлэлцээ хийх үеэр энэ тухай мэдэгдэв. Энэ улсад 2009 онд айлчилснаас хойш хоёр талын бараа эргэлт гуравны хоёроор нэмэгдсэнийг Д.Медведев санууллаа. "Өнгөрсөн жил хий дэмий өнгөрөөгүй"  гэж тэрээр хэллээ. Түүний хэлснээр хамтын ажиллагаа өргөжиж байгаа нь хямарлын дараа хоёр орны эдийн засаг сэргэж байгааг гэрчилж байна. Швейцари улс "Орос улстай харилцаагаа илүү идэвхтэй хөгжүүлэхэд бэлэн байна" гэж Дорис Лойтхард мэдэгдэв. Үйл ажиллагааны хамтарсан төлөвлөгөөнд өнөөдөр гарын үсэг зурснаар үүнд түлхэц болно гэж тэрээр үзэж байна. Энэ төлөвлөгөө эдийн засаг, инноваци болон эрдэм шинжилгээ техникийн тодорхой төслийг эрчим хүч, анагаах ухаан, эм, машин угсралт, нисэх хүчин, мэдээлэл болон нанотехнологийн салбарт хэрэгжүүлэхэд чиглэж байна.