Монгол улс гадаадын жуулчдыг өөрийн нутгаар Хятадын нутагт очихыг анх удаа зөвшөөрлөө. Монгол-хятадын хилийн нутаг Ховд аймагт олон улсын хилийн гарц нээжээ. Урьд зөвхөн хоёр орны иргэн энэ гарцаар зорчих боломжтой байсан юм. Сибирь дахь оросын Алтайн хязгаарын захирагааны хүсэлтээр ийм шийдвэр гаргажээ. Орос, Монгол, Хятад, Казахстан дөрвөн орны нутаг дэвсгэрээр өнгөрдөг "Алтай-алтан уулс" европчүүдийн дунд алдартай маршрутаар аялахад бэрхшээлтэй байсан юм.