Домогт "U2" хамтлагийн хөгжимчид Москвагийн "Лужники" спорт цогцолборт концерт тоглолоо. Ирландын хамтлагийн Орос улсад анх удаа болсон концертод Боногийн 35 мянга гаруй шүтэн бишрэгч цуглажээ. Хөгжмийг бахдан сонсоход аадар бороо ч саад болсонгүй. "U2" хамтлаг байгуулагдсаны ой,  шинээр гаргасан12 дахь цомгоо танилцуулах "360 хэм" нэртэй дэлхийн аялан тоглолтын хүрээнд энэ концерт болов. Үзэгчид спорт цогцолборын дөрвөн талд сууж, төвд нь бүгдэд ижилхэн, сайн харагдах байдлаар эргэдэг тайз байрлуулжээ. "U2" хамтлаг бараг гурван цаг шинэ цомогт багтсан, мөн хамгийн нэрд гарсан дуунуудаа хүргэлээ. "ДДТ" хамтлагийн ахлагч, оросын хөгжимчин Юрий Шевчук тайзан дээр гарч ирсэн нь гэнэтийн үйл явдал байв. Тэрээр Бонотой хамт "Don't Come Knocking" дуу дуулсан юм. Ирландын хөгжимчин "Улаан бүс" хэмээн нэрлэсэн хэсэгт тасалбар авсан хүмүүст онцгой талархав. Учир нь энэ хэсгийн суудлын тасалбараас орсон бүх орлогыг  ДОХ-оор өвдсөн хүүхдүүдийг эмчлэхэд зориулах юм. Үүнээс гадна Боно өөрийг нь Сочи хотод хүлээн авч уулзсан Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевт талархаж байгаагаа илэрхийлэв. Тэд өчигдөр Африкийн орнуудын асуудал, ядууралтай тэмцэх, халдварт өвчний тархалтыг зогсоох асуудлыг албан бус нөхцөлд хэлэлцсэн юм.