0Оросын шигшээ багийн уран сайхны гимнастикчид Сингапурт болж байгаа идэрчүүдийн олимпийн наадам дуусахаас нэг хоногийн өмнө хоёр алтан медаль хүртлээ. 14 настай Александр Меркулова хувийн олон төрөлд дэлхийн аварга болов. Түүний багийн анд Каролина Севастьянова, Алина Макаренко, Ольга Ильина, Ксения Дудкина олон төрөлд илт давуу яллаа. Оросын гандболын тамирчид "мөнгөн" медаль, залуу волейболчид "хүрэл"медаль хүртсэн байна. Жүдогийн тамирчин Анна Дмитриева холимог тэмцээнд мөнгөн медаль хүртжээ.