Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Өмнөд Осет, Абхазийн тусгаар тогтнолыг Орос улс хүлээн зөвшөөрөх тухай зарлигт гарын үсэг зурсанаас хойш хоёр жил болж байна. Гүрж 2008 оны 8-р сард Өмнөд Осетид халдах оролдлого бүтэлгүйтэж, Тбилисийг энх тайван тогтооход албадасны дараа энэ бодит алхам болсон юм. Өнгөрсөн жил кавказын энэ хоёр бүгд найрамдах улсыг хүлээн зөвшөөрсөн орны тоо бага зэрэг нэмэгджээ. Никарагуа, Венесуэлээс гадна Номхон далайн Науру арал улс эдгээр бүгд найрамдах улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв. Москва дэмжинэ хэмээн найдаж байсан ТУХН-ийн орнуудын ганц ч ерөнхийлөгч ийм алхам хийгээгүй байна. Гэсэн ч, Өмнөд Осет, Абхазийн ерөнхийлөгч нар нөхцөл байдлыг өөрчилнө хэмээн найдаж, латин Америкийн хэд хэдэн улс тус бүгд найрамдах улсуудын тусгаар тогтнолыг удахгүй хүлээн зөвшөөрнө гэж ярьж байна.