Америкийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бэршээлтэй асуудал дэлхийн санхүүчдын толгойн өвчин болоод байна. Өчигдөр танилцуулсан АНУ-ын барьцаат зээлийн статистик тоо баримт Европ, Азийн фондын биржийг нураалаа. 2008 оны санхүүгийн хямарал барьцаат зээлээс эхтэйг шинжээчид дурсаж байна. Хямарлын хоёр дахь давалгаа болохоос олон хүн эмээж байна.  Барьцаат зээлээс үүдэлтэй бэрхшээл АНУ-ын эдийн засгийг сүйтгэж байна. АНУ-ын эдийн засгийн өсөлт 9 удаа саарахад 8 нь энэ салбарын хямаралтай холбоотой байсан гэх "Блумберг" агентлагийн мэдээллийг "Ведомости" сонинд иш татжээ. Сүүлийн хямарлын шалтгаан нэлээд өргөн хүрээтэй юм. 2001 оны 9-р сарын 11-нд болсон үйл явдлаас үүдэлтэй америкийн нийгэмд үймж, сандарсан уур амьсгалыг намжаахын тулд АНУ-ын Холбооны нөөцийн систем зах зээлд дэндүү их хэмжээний бараг үнэгүй мөнгө гаргасан гэж ОХУ-ын Улсын Думын санхүүгийн зах зээлийн асуудал эрхэлсэн хорооны гишүүн Павел Медведев ярьж байна.  Америкчүүд байшин авах хандлагатай байдаг. Хэт их мөнгийг эхлээд өрөө төлж барагдуулах хүмүүст дараа нь зээлээ төлж чадахгүй ч байж болох хүмүүст тараасан. Эцсийн дүндээ мөнгө өгч болохгүй тэр хүмүүст өгсөн байсан. Энэ хямарлыг үндсэн шалтгаан байсан. Урт хугацаанд хямд мөнгө. Одоо бидний ажиглаж байгаа бүхэн тэр үйл явдлын үр дагавар юм. Зээлээ төлж барагдуулж чадахгүй хүмүүсийн гарт  үлдсэн хэтэрхий олон байшин банкины мэдэлд шилжсэн байна. Банкууд мөнгөө буцааж авахын тулд эдгээр байшинг зарах хэрэгтэй болсон. Дэндүү их байшин байсан тул зах зээлийн тэнцвэр алдагдсан.  АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн талаарх таагүй статистик тоо баримтаас байдал сайжраагүй болох нь харагдаж байна. Хүмүүсийн цалин буурч, үүнийг дагаад эрэлт маш буурч, хэрэглэгчид мөнгөө хэмнэснээс компаниуд алдагдал хүлээж, цалин, хөрөнгө оруулалт эргээд багасч байна. Энэ буруу эргэлтээс хэрхэн гарах нарийн жор гэж алга. Европын Холбоонд хэрэгжүүлсэн төсвийн алдагдалтай тэмцэх бодлогыг саяхан дэлхий нийтээр сайшааж байсан бол одоо шинжээчид үүнийг буруу бодлого гэж байна. Үйлчилгээ, аж үйлдвэрийн өсөлт илт буурчээ. Хөрөнгө оруулагчдын еврогийн бүст итгэх итгэл унасан байна. АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн таагүй статистик тоо баримт бус харин энэ санхүүгийн хямарлын шинэ давалгааны шалтгаан гэж Эдийн засгийн дээд сургуулийн олон улсын валют-санхүүгийн харилцааны тинхимын эрхэлэгч Владимир Евстигнеев үзэж байна. АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд гарсан бэрхшээлээс хямарлын хоёр дахь давалгаа болохгүй. Хямарлын аюул одоо бус ойролцоогоор 5-7 жилийн дараа нүүрлэж байна. АНУ болоод еврогийн бүст хуримтлагдсан бие даасан их хэмжээний өртэй энэ холбоотой. Энэ хямарал одоогийнхоос илүү хүчтэй байна.  Эдийн засаг бол математик биш. Янз бүрийн тохиолдолд анхны мэдээлэл ижилхэн байсан ч, үр дүн өөр өөр байж болно. Хөрөнгө оруулагчид цаашид хөрөнгө оруулахад таатай дохио хүлээн, эргээд чимээгүй боллоо.