Авто хөсгийн хөдөлгөөнийг зохион байгуулахад хамгийн ноцтой бэрхшээлтэй дэлхийн томоохон хотуудын дотор Орос улс гуравдугаар байр эзэлж байна. Энэ жагсаалтыг Бээжин тэргүүлж, өмнөд африкийн Йоханнесбург хот хоёрдугаар байрт байна. Лондоны "Файнэншл таймс" сонин жагсаалтыг нийтэлжээ. Авто хөсгийн жолооч, зорчигчид түгжрэлд хэр удаж байгааг харгалзан энэ жагсаалтыг гаргасан байна.