Туркийн үндэсний аюулгүй байдлын Зөвлөл улс оронд аюул учруулж болох улс орны жагсаалтаас Орос улсыг хасах бодолтой байна. Эцсийн хувилбарыг ирэх 10-р сард батлах Туркийн үндэсний аюулгүй байдлын стратегийг хэлэлцэж байгаатай холбогдуулан "Тудейс Заман" орон нутгийн сонинд энэ тухай бичжээ. Москватай олон тэрбум долларын гэрээ байгуулсан энэ үед  эрчим хүчний аюулгүй байдлын зүйлийг Үндэсний аюулгүй байдлын стратегид анх удаа оруулсан тухай тус хэвлэл уламжлав. "Хүйтэн дайны" үед Орос улс Туркт заналхийлж байна гэж үзэж байсан юм.