0Оросын нутагт бороо орж, өвлийн тариалалтад таатай нөлөөлж магадгүй гэх таамгаас үүдэн өнөөдөр буудайн фьючер гэрээний үнэ буурлаа. Чикагогийн томоохон барааны биржид 12-р сард нийлүүлэх буудайн үнэ бараг хагас хувиар буурч тонн буудай 259 доллар болсон тухай Интерфакс агентлаг уламжлав. Орос улс дэлхийн зах зээлд нийлүүлж байгаа үр тарианы хэмжээгээр гуравдугаар байр эзэлдэг. Хөдөө аж ахуйн яамны таамгаар энэ жил гантай тул 60-65 сая тонн ургац авна. Өнгөрсөн жил 97 тонн үр тариа хурааж байжээ.