0Москва хотод сар бүр хоёр тэрбум гаруй рубль угааж байсан бүлэг банкны ажилтнуудын үйл ажиллагааг зогсоолоо. Гэмт хэрэгтнүүд арилжааны байгууллагаас угаасан мөнгөний 9 хүртэл, улсын байгууллагаас 17 хүртэл хувийг  үйлчилгээний хөлсөнд  авч байсныг мөрдөн шалгалтаар тогтоожээ. Нэгжлэгийн үеэр тэдний хууль бус үйл ажиллагааг илчилсэн баримт илрүүлсэн байна. Тэдний дунд цагдаагийн ажилтныг оруулж, гэмт бүлэглэлийг илрүүлсэн тухай Дотоод хэргийн яамны мэдээнд дурджээ.