Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев өчигдөр Хятадын Хэйлунзян мужид болсон нисэх онгоцны осолтой холбогдуулан БНХАУ-ын дарга Ху Зиньтаод эмгэнэл илэрхийлэв. Харбинаас Ичунийн чиглэлд ниссэн нисэх онгоц мягмар гаригийн орой газардахдаа сүйрчээ. Нисэх онгоц өтгөн манантай нөхцөлд нисч буух зурвасаас 300 метрийн зайд шургачиж, гурван хэсэгт хуваагдан шатжээ. Нисэх онгоцонд 91 зорчигч, багийн таван гишүүн явснаас 42 хүн үрэгдэж, 50 гаруй хүн шархадсан байна. Нисэх онгоцонд оросын иргэн байгаагүй тухай Орос улсаас БНХАУ-д суугаа ерөнхий консулын газар уламжлав.