Вашингтоны танилцуулсан ялын шинэ баримтыг шүүх судалж байгаа тул Виктор Бутыг АНУ-д шилжүүлэхийг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Таиландын ерөнхий сайд Апхисит Ветчачив энэ тухай уламжлав. Виктор Бутыг 8-р сарын 25-нд буюу лхагва гаригт АНУ-д шилжүүлж магдагүй тухай Таиландын "Нейшн"  сонинд өчигдөр уламжилсан юм. Таиландын давж заалдах шүүх өнгөрсөн баасан гаригт Виктор Бутыг  зэвсэг хууль бусаар худалдсан хэрэгт буруутгасны дагуу АНУ-д шилжүүлэхээр шийджээ. Вашингтон шүүхийн ийм шийдвэрт итгэлгүй байсан тул шүүх хурлын өмнө бизнес эрхлэгчийг "хоёр дахь багц" ялд буруутгажээ. Энэ удаа америкчүүд оросын иргэнийг мөнгө угаасан, мөн залилалангийн хэрэгт буруутгаж байна. Шүүхийн шийдвэрийг зарласнаас хойш АНУ 90 хоногт шилжүүлэх үйл явцыг гүйцэтгэнэ. Виктор Бутыг шилжүүлэх шийдвэрийг "хууль бус", "улс төрийн сэдэлтэй" хэмээн Орос улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров урьд мэдэгдсэн юм. Түүнийг нутагт нь буцаахад Орос улс бүхнийг хийнэ гэж сайд хэлсэн байна.