Филиппиний цагдаагийн ажилтнууд Манил хотод барьцааны хүмүүсийг суллахад алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөв. Дайрахад оролцсон ажилтнуудын мэргэжлийн ур чадвар сул, техник хэрэгсэл дутагдалтай, ажиллагааг төлөвлөхөд алдаа гарсан зэрэг сул талыг дурдав. Цагдаа, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хооронд уялдаа байхгүй байгаа нь бас нэг бэрхшээл юм. Учир нь булаан эзлэгч автобус дахь телевизороор цагдаагийн үйл ажиллагааг ажиглаж, улам хямарсан байна. Энэ хэрэг даваа гаригт Филиппинд болсон юм. Филиппиний цагдаагийн офицер асан Роландо Мендоса Гонконгийн жуулчидтай автобусыг булаан эзэлж, түүнийг ажилд буцааж авахыг шаардсан байна. Арван цаг яриа хэлэлцээ хийсний эцэст тусгай ангийнхан автобусд дайран орж, булаан эзлэгчийг буудан хороожээ. Дайран орох үеэр барьцааны хэд хэдэн хүн үрэгдсэн байна. Өнөөдөр Филиппинд гашуудлын өдөр зарлажээ.