Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Ирландын "U2" рок хамтлагийн ахлагч, олон нийтийн зүтгэлтэн Боно /Пол Дэвид Хьюсон/-тай Африкийн орнуудын асуудал, халдварт өвчин үл дэлгэрүүлэх асуудал, ядуурлыг бууруулах асуудлыг хэлэлцлээ. Төрийн тэргүүний Сочи дахь өргөөнд албан бус уулзалтын үеэр Боно өөрийн дуутай хэд хэдэн цомгийг Д.Медведевт бэлэглэв. "Та болон танай хамтлагийнхны олон нийтэд туслах үйлсийг дэлхийн дахинд их хүндэлдэг" гэж ерөнхийлөгч тэмдэглэв. Ирландын "U2" рок хамтлаг өнөөдөр Москва хотын "Лужник" цэнгэлдэх хүрээлэнд концертоо тоглож байна. Барселон хотод өнгөрсөн жил эхэлсэн "U2" хамтлагийн дэлхий дахины аялан тоглолт өнөөдөр дэлхийд хамгийн өндөр өртөгтэй байна.