Ерөнхий сайд В.Путин бүс нутгийн үерийн байдлыг хянаж, гамшигт өртсөн хүмүүст материаллаг болон бусад тусламж үзүүлэхийг Магадан мужийн даргад өнөөдөр үүрэг болгов. Мужийн тэргүүн Николай Дудов байгалийн гамшигтай тэмцэх арга хэмжээний талаар ерөнхий сайдад уламжлав. "Колыма" холбооны замд үерийн улмаас хэд хэдэн суурин, 40 орчим автомашин боогдсон тухай мужийн дарга хэллээ. Автомашины хөдөлгөөнийг өнөөдөр орой сэргээхээр амлаж байна. Бүс нутгийн Онц байдлын яамны удирдах газраас энэ тухай уламжлав.