Оросын иргэн Виктор Бутыг өнөөдөр Таиландаас АНУ-д шилжүүлэхгүй. Таиландын ерөнхий сайд энэ тухай мэдэгдэв. Бизнес эрхлэгчийн гэргий Алла Бутын хэлснээр түүний нөхөр одоогоор шоронд байгаа бөгөөд садан төрлийн хүмүүс, өмгөөлөгчийг нь оруулж байгаа гэнэ. Виктор Бутыг 2008 оны 3-р сард Бангкокт баривчилсан юм. АНУ-д түүнийг хууль бусаар зэвсэг нийлүүлсэн хэрэгт буруутгаж байна. Таиландын давж заалдах шүүх өнгөрсөн долоо хоногт Виктор Бутыг АНУ-д шилжүүлэх америкийн талын хүсэлтийг биелүүлжээ. Орос улсын Гадаад хэргийн яам энэ шийдвэрийг шүүмжилж, "шийдвэр хууль ёсны бус гадны дарамт шахалтаар гаргасан" хэмээн тэмдэглэв.