0Үр тарианы тэргүүлэх биржийн мягмар гаригийн худалдаа эхлэхэд буудайн үнэ буурлаа. Дэлхийд томоохонд ордог Чикагогийн биржийн цахим худалдаанд бушель /27,3 кг орчим/ буудайн үнэ 2 хувиар буурч 7,1 долларт хүрчээ. Үүний зэрэгцээ эрдэнэ шишийн үнэ буурч, будааны үнэ сүүлийн гурван долоо хоногт эрчимтэй өсч байна. Европын зүүн хэсэгт хүйтэрсэн нь дэлхийн үр тарианы зах зээл тогтворжих гол хүчин зүйл боллоо хэмээн мэргэжилтнүүд хэлж байна. Үүний дүнд Орос, Украинд өвөлжих тариа тариалах хэвийн нөхцөл бүрдлээ.