Вашингтонд 9-р сарын 2-нд Палестин, Израилийн хооронд шууд яриа хэлэлцээ хийх төлөлөгөөний эргэн тойронд шуугиан дэгдлээ. Яриа хэлэлцээг Орос, НҮБ-ын зуучлалаар дээд түвшинд зохион явуулах ёстой гэж палестины удирдлага үзэж байгаа ч, хэрэг дээр эсрэгээр байна. Барак Обама Израиль, Палестины харилцааг "дахин ачааллах" явцад палестинчүүд эхний удаа ийнхүү эгдүүцэж байгаа бишээ. Вашингтон яриа хэлэлцээ эхлэх хугацааг палестины удирдлагад мэдэгдэлгүй нэг талын шийдвэрээр зарласнаас эгдүүцэж эхэлжээ. Махмуд Аббас үүнд унтууцсан байна. Далайн чанадаас дөрвөн ч удаа утас цохисны эцэст урилга хүлээж авахыг ятгажээ. АНУ-аас урилгыг хүлээж аваагүй нь хожим тодорхой байна. Орос, АНУ, Европын Холбоо, НҮБ зэрэг зуучлагч "дөрвөл" Израильтай яриа хэлэлцээ хийхийг уриалахад Палестин ийн хариулжээ. Харин Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху "дөрвөлийн" байр суурь ямар нэг ач холбогдолгүй мэт зай барьж байна. Үүний дараа шууд яриа хэлэлцээ эхлэх урьдчилсан бүх нөхцлөө цуцлахыг АНУ албадсанд Палестин сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн юм. Израиль 9-р сарын 26-аас хойш Иерусалим болон Рамаллахт суурин байгуулах хоригийг цуцалбал шууд яриа хэлэлцээ тасалдана хэмээн Палестин ширүүн хариулжээ. Израилийн ерөнхий сайдад "шах" зарлав. Түүнийг энэ асуудлаар буулт хийхийг Вашингтон хүлээж байна. Харин эрх баригч эвслийн холбоотнууд хоригийг үл сэргээхийг шаардаж байна. Энэ тохиолдолд Барак Обама болон Биньямин Нетаньяху нар нэр хүндээрээ дэнчин тавьж байна. Израилийн ерөнхий сайд энэ байр сууринаас буцахгүй бололтой. Палестинчүүдийн шаардлагыг хүлээж авбал Махмуд Аббасыг ялах боломжоо алдана  хэмээн Вашингтон явахаар зөвшөөрсний дараа тэрээр шууд мэдэгдсэн юм. Ямартаа ч палестинчүүд Вашингтонд буюу "хүний талбайд тоглох" бүх сул талыг ухаарч байгаа гэж Оросын шинжлэх ухаан академийн Дэлхийн эдийн засаг болон олон улсын харилцааны хүрээлэнгийн шинжээч Владимир Евсеев үзэж байна.  Палестинд олон хүн АНУ-ыг цэрэг-техникийн нягт хамтын ажиллагааг харгалзан Изралийн ашиг сонирхолын  хөтөч гэж үздэг. Тиймээс уулзалтад америкийн субъектив төлөөлөгч төдийгүй илүү хараат бус бусад тоглогч оролцох нь палестинчүүдэд чухал байна. Энэ байр сууринаас яриа хэлэлцээнд Орос улс, олон улсын байгууллагын төлөөлөгчдийг оролцуулахыг палестинчүүд хүсч байна. Энэ тохиолдолд АНУ илүү объектив байхыг хичээж байна. Палестин, Израилийн хооронд шууд яриа хэлэлцээ зохион байгуулахад Вашингтон илт давамгайлж байгаагаас үүдсэн шуугиан Ойрх Дорнодын бодит байдалд олон талаар нөлөөлж байна. Зөрчилдөгч бүх талыг сонсоход бэлэн гэж АНУ яаж ч баталсан, хэрэв тэд дуугүй хүлээн зөвшөөрч, шууд сайшаагаагүй байсан бол Израильчүүд 2008 онд Газын зурваст палестинчүүдийг бөөнөөр устгахгүй байсан. Израиль Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг хүчээр шийдэхийг өдөөн хатгаж, зөрчлийг улам хурцатгахгүй байсан. Энэ бүс нутгийн олон оронд энэ мэт үйлдлийг арабын ертөнцөд тулгаж байгаа сорил гэж үздэг байна. Улс төрийн бодлогын үүднээс палестины ХАМАС хөдөлгөөнтэй шууд бус харилцааг хүртэл цуцалсан ч, Вашингтон, Тель-Авив Махмуд Аббастай ямар ч хэлбэрээр тухайлбал амаар тохиролцсон ч бай тус бүс нутгийн  нөлөө бүхий палестины бусад бүлэглэлүүд үүнийг эсэргүүцэх нөхцөл бүрдүүлжээ. Ийм байдалд Барак Обама палестин-изриалийн харилцааг "шинээр ачааллаж" чадах уу? Эсвэл Вашингтонд шууд яриа хэлэлцээ эхлүүлж, дайсагнагч талуудыг яриа хэлэлцээний ширээний ард суулгах оролдлогын төгсгөл эхэлж байж ч болох юм.