Орос улсад удахгүй онц байдалд хүмүүст туслах сайн дурынхны мэдээллийн нэгдсэн бааз бий болно. Дэлхийн олон оронд сайн дурынхны мэдээллийн банк байдаг. Сайн дурынхан хэдэн саяар тоологдох Орос улсад ийм жагсаалт боловсруулах нэн шаардлагатай байна гэдэгт сайн дурын үйлсийг хөгжүүлэх Оросын төвийн ерөнхийлөгч Галина Бодренкова итгэлтэй байна.  Энэ сайн дурын үйл ажиллагааны талаарх мэдээллийн нэгдсэн бааз байна. Орос улсад цөөхөн хэд сайн дурынхны төв мэдээллийн баазыг байгуулах ёстой. Энэ төвүүд сайн дурын ажилтан болохыг хүссэн хүмүүсийн бааз байгуулж, тэдэнд сайн дурын ажил санал болгож, ажил олж өгдөг байна. Харин бүх оросын бааз ямар ч онц нөхцөлд мэргэжлийн түвшинд туслахад бэлэн хүмүүсийн талаарх мэдээллийг агуулна. Энэ бааз мэргэжлийн хүмүүсийн талаар, мөн байгалийн гамшгийн үед мэргэжлийн түвшинд тусалж сурахыг хүсч байгаа тэр хүмүүсийн  мэдээллийг агуулна.  Орос улсад гамшигт өртсөн хүмүүст хүнс, эд хэрэглэл цуглуулаад зогсохгүй тусламжийн бараа ялгаж, гамшигтай бүс нутагт хүмүүнлэгийн тусламж хүргэх, байгалийн гамшигтай идэхвтэй тэмцэх хүсэлтэй олон хүн байгаа нь саяхны түймэртэй тэмцэх туршлагаас харагдлаа. Наймдугаар сард дөрвөн мянга орчим сайн дурынхан түймэр унтараахад оролцжээ. Тэдний олонх нь тусгай техник ашиглаж, газар дээр мэргэжлийн ур чадвараа ахиулж байв. Оросын хүн амын бараг тал нь сайн дурын ямар ч үйлсэд хувь нэмэх оруулахад бэлэн ч, хэнд хандахаа мэддэггүй болох нь Бүх оросын олон нийтийн санаа бодлыг судлах төвийн судалгааны дүнгээс харагдаж байна. Сүүлийн үед Орос улсад сайн дурын хөдөлгөөн нэдээд залуужсан гэж Галина Бодренкова ярьж байна. Манай төв Оросын сайн дурын бусад байгууллагатай хамтран жил тутам "сайн үйлсийн долоо хоног" уламжлалт аян зохион байгуулдаг. Тухайлбал энэ жил "сайн үйлсийн долоо хоног" аянд нэг сая 600 мянган хүн оролцосноос 80 орчим хувь нь залуучууд байна. Энэ мэдээллийг өмнөх жилүүдтэй харьцуулбал сүүлийн үед залуучуудын идэвх нэмэгдсэн нь харагдана. Арван жилийн урьд 10 мянга гаруй сайн дурын ажилтан байсан бол өдгөө энэ тоо саяд хүрсэн.  Оросын сайн дурын үйлсийн бэрхшээлтэй асуудлын нэг нь энэ хөдөлгөөний зохион байгуулалтыг хүчирхэгжүүлэх явдал юм. Түймэр унтараах, эсвэл хар шуурга бусад байгалийн гамшгийн хор уршгийг арилгах зэрэг нэг удаагийн арга хэмжээнд олон хүн туслах хүсэлтэй байдаг. Хүмүүсийн сайхан сэтгэлээс аяндаа ийм хүсэл төрдөг. Ойрын үед сайн дурынхны тусламж зүгээр шаардлагатай бус орлуулшгүй байна гэж Галина Бодренкова ярилаа.  Орос улсад удахгүй сайн дурынхны тусламж зайлшгүй шаардлагатай олон улсын хэд хэдэн чухал арга хэмжээ болно. Тухайлбал 2012 онд Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад 5 мянган сайн дурын ажилтан хэрэгтэй. Татарстанд болох Универсиад, 2014 онд Сочид болох өвлийн олимпийн наадамд сайн дурынхан зайлшгүй шаардлагатай. Тэнд 75 мянган сайн дурын ажилтан шаардлагатай. Нүсэр ажил байгаа тул сайн дурынхны тусламж их хэрэгтэй.  ОХУ-ын спорт, аялал жуулчалал, залуучуудын бодлогын яамны http://www.jaba.ru/  вэб хуудаст улсын залуучуудын бодлогын хүрээнд залуу сайн дурынхны бүх оросын туршилтын бааз байгуулна.