АНУ хоёр удаа хүсэлт гаргасны дагуу  Виктор Бутыг шилжүүлэх шүүх хурал Таиландын Эрүүгийн шүүхэд 10-р сарын 4-нд бус 9-р сарын 4-нд болно гэж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дурджээ. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл шуух хурлын товын талаар буруу мэдээлэл авсан бололтой гэж оросын бизнес эрхэлэгчийн өмгөөлөгч тодрууллаа. Бутыг АНУ-ын хүсэлтээр 2008 онд Таиландад саатуулсан байна. Тэд оросын иргэнийг хууль бусаар зэвсэг худалдсан хэрэгт буруутгаж, түүнийг шилжүүлэхийг хичээж байна. Бангкок дахь давж заалдах шүүх өнгөрсөн баасан гаригт энэ шийдвэр гарах үеэр залилан, мөнгө угаасан хэрэгт бизнес эрхэлэгчийг буруутгасан америкийн талын хүсэлтийг биелүүлжээ. Шилжүүлэх шийдвэрийг 90 хоногт биелүүлэх ёстой ч, шүүх хурал дахин болох тул Бутыг шилжүүлэх хугацааг хойшлуулж магадгүй байна. Таиландын хуулиар хэргийн мөрдөн шалгаж дуустал түүнийг улс орноос гаргах боломжгүй юм.