Балбад өнөөдөр сүйдсэн нисэх онгоцонд оросын иргэн байгаагүй. "Агни-Эйр" нисэх компани үүнийг баталсан гэж Орос улсаас Катмандуд суугаа элчин сайдын яамны төлөөлөгч Алексей Буданов хэллээ. Багийн 3 гишүүн, 11 зорчигчтой нисэх онгоц ширүүн борооноор Балбын нийслэлээс Лукла хотын чиглэлд ниссэн даруйд сүйрсэн байна. Лукла хот дэлхийн дээвэр Эверестийг зорьсон  уулчин, жуулчдад дамжлагын цэг юм. Нисэх онгоцонд явсан америкийн 5, японы нэг иргэн бүгд үргдсэн гэх урьдчилсан мэдээ байна. Нисэх онгоц Катманду хотоос өмнөд зүгт 24 км зайд сүйрчээ. Зам үерийн усанд боогдосноос ослын газар зөвхөн явган хүрэх боломжтой тул аврагчид хараахан тэнд очоогүй байна.