Орос улсад ургац сайнгүй, цаг агаар хүйтэрсэн ч, бүс нутаг гантай, бороо хур дутагдаж байгаа энэ үед дэлхийн зах зээлд үр тарианы үнэ өсч байна. Өнөөгийн байдлаар АНУ-д бушель /27 гаруй кг/ буудайг 12-р сард 7 гаруй долларын үнээр нийлүүлэх хэлэлцээ хийж байна. Буудайн үнэ даваа гаригт 13 гаруй центээр өссөн байна. Долдугаар сарын эцэст нийлүүлэх буудайн үнэ бушель нь 51 центээр өсчээ. Орос улсын засаг захиргаа 8-р сарын 15-аас оны эцэс хүртэл үр тариа экспортлохыг хориглосныг харгалзавал Орос улс үндсэндээ үр тариагаар хангадаг байсан зах зээлд гарсан тэр "орон зайг" АНУ ямар нэг байдлаар бөглөнө.