Оросын сүүлчийн бүс нутагт ойн түймрийн улмаас тогтоосон онц байдлыг цуцаллаа. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев даваа гаригт Рязань мужийн онц байдлыг албан ёсоор цуцалжээ. Орос улсын европын хэсэгт 6-р сарын дунд үеэс хэт халж, ган гачиг тохиосон юм. Орос улсад нийт дүнгээр нэг сая гаруй га ой, өвс, хүлэрийн намаг шатсан байна. Орон сууц барих, мөн түймэрт өртсөн хүмүүст улсын төсвөөс 5 тэрбум рубль хуваарилжээ. Москва хот бараг хоёр долоо хоногийн турш ойн болон хүлэрийн түймрийн утаанд байсан юм. Гал сөнөөгчид, цэргийн анги нэгтгэл, сайн дурынхан, бусад бүс нутгаас ирсэн хүмүүс, мөн бусад орны 500 орчим мэргэжилтнүүд түймэр унтараажээ.