«Орчин үеийн улс, үр ашгийн шалгуур ба ардчилалын стандартууд» сэдэвтэй дэлхийн улс төрийн форум 9-р сард ажлаа эхлэнэ. Яг тэр өдрүүдэд 1000 жилийн ой нь болох Ярославль хотод энэ үйл явдал болох юм. Өнгөрсөн жил, Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев энэ форумын санаачлагч нь болсон бөгөөд одоо хоёр дахь удаагаа дэлхий нийтийн  анхаарлыг татаж байна. Бүх дэлхийн улсуудын төрийн болон улс төрийн зүтгэлтнүүд, эдийн засаг, улс төрөөс авахуулаад боловсрол, хууль эрх зүйн гээд бүх салбарын тэргүүлэгч шинжээчид, 21-р зуунд бат бэх, аюулгүй энх тайвныг хангахад орчин цагын төр улсын гүйцэтгэх үүргийг авч хэлэлцэх болно. Орос улсын ГХЯ-ны Европын эрх зүйн хүрээлэнгийн захирал Марк Энтин ингэж ярьж байна: Аюулгүй байдлын ажиллах чадвартай системтэй болохын тулд энэ аюулгүй байдлын систем ямар дуудлага сорилтод таарч байна вэ? ямарт таарах вэ? гэдгийг л мэдэх хэрэгтэй! Үүний дотор л бүгд ажиллаж байх ёстой. Аюул заналд хариулт өгч байгаа олон улсын эрх зүй өөрөө аюулгүй байдлын систем болж чадаж байна уу? үгүй юу? Байдлаас ажаад байхад эсрэг л хариулт өгөх байх. Тэгэхлээр бид бүх аюул заналыг сайн мэдэж тодорхойлсон байх ёстой! Эхлээд бид энэ аюул заналд тохирсон багаж хэрэгсэлтэй байх ёстой юм гэж хэллээ. Өнөөдөр аюулгүй байдлыг ганц нэг орон хангаж чадахгүй гэдэг нь тодорхой! Дэлхий аль хэдийнээ олон туйлт болсон гэж Марк Энтин үзэж байна. «Энэ нь сайн, энэ нь муу, энэ зев, энэ буруу» гэж ярих нэг ч төрийн тэргуун, улс орон байхгүй! Олон улсын харилцааг буруу удирдвал яах вэ? олон улсын харилцааг мухардмал байдалд оруулвал яах вэ? хэний ч хооронд хамаагуй дайсагнал үүсгэвэл яах вэ? гэдгийг сүүлийн хэд хэдэн жил дэлхийн хөгжил өөрөө яруу тодоор харууллаа. Ийм учраас үүнээс л зайлсхийх хэрэгтэй гэж тэр хэллээ. Одоохондоо энэ форум бүрэлдэн тогтох замдаа явна. Тэгэхдээ, Орос улсын болон бусад улсуудын оюуны элитууд нийтийг хамарсан хэмжээнд бус байдалд санал солилцох сайхан талбар болох боломж байна.