Тэнгисийн цэргийн флотын хэрэгцээнд зориулсан шинэ байлдааны хөлөг онгоцны төслийг шалгаруулах тендерийг 9-р сард зарлана гэж Орос улсын БХЯ зарлалаа. Таван үйлдвэр өргөдлөө өгөхөөр зэхэж байгаа бөгөөд тэдний гурав нь Хөлөг онгоц үйлдвэрлэх нэгдсэн корпорацийн бүрэлдхүүнд багтдаг юм байна. Гадаадын үйлдвэрүүд ч тендерт оролцох урилга авах боломжтой гэж «Коммерсант» сонин мэдээлжээ. Энэ хөлөг онгоц, хурдан, авсаархан, амар харагддаггүй, тавцан дээрээ нисдэг тэрэг байрлуулах ангаартай, зэвсэгээ хялбар шилжүүлэх боломжтой, олон зориулалтын байх ёстой. Энэ хөлөг онгоцыг эргийн болон худалдааны хөлөг онгоцуудыг хамгаалах, дайсны шумбагч онгоцнууд болон далайн дээрэмчидтэй тэмцэхэд ашиглана гэж тус сонин бичсэн байна.