Бушерийн АЦС-ийн түлшний эхний блок 100 хувийн хүчин чадлаараа ирэх оны 3-р сараас ажиллана гэж оросын дипломат эх сурвалжаас мэдээллээ. Реакторын хэсэгт цөмийн түлшийг ачаалах ажлын эхний шат бямба гаригт эхлэсэн юм. Тус станц графикийн дагуу 11-р сард, эрчим хүч өгөх ёстой. Германын «Крафтверк Юнион» нэгдэл 1975 оноос эхлэж Бушерийн АЦС-ийг барьж эхлсэн билээ. Орос улсын «Атомстройэкспорт» компани 1998 оноос тус станцийг үргэлжлүүлэн барьсан билээ.