Байгалын түймрээс болж оросын бүс нутгуудад радиацийн түвшин өөрчлөгдөөгүй, хэвийн хэмжээнд байна гэж Оросын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газар мэдэгдлээ. Агаарт байх хортой бодисын концентрацийн хэмжээг тус байгууллага байнга шалгаж байна. Одоогийн байдлаар нүүрс төрөгчийн оксид, азотын диоксид, хүхрийн хоёр окиси зэргийн концентрат болон хөө тортог Владимир, Свердлов мужуудад хэвийн хэмжээнээс илүү байна. Тус улсын европын хэсэгт 6-р сарын дунд үеэс эхэлсэн хэт халуунаас болж Орос улсад маш өргөн хүрээтэй байгалын ойн түймэр дэгдсэн билээ. Энэ түймрээс болж 50 гаруй хүн амь насаа алдсан юм.