0Орос улсын ерөнхий сайд В.Путин, Якутын Тикси хотод хүрэлцэн ирлээ. Тэрээр, Уст-Ленийн дархан цаазат газар болон Лаптевын далайн эргийн, Цаг уур судалгааны оргилд очих юм. Бүс нутгийн байгал, цаг уурын өөрчлөлтийг судлаж байгаа орос, германын экспедицийн ажилтай танилцана. Дараа нь ерөнхий сайд Камчаткад очиж загасны аж ахуйн цогцолборын ажилтай танилцаж энэ асуудлаар ажлын зөвлөлгөөн хийлгэнэ. Засгийн газрын тэргүүн ажлын айлчлалаа Норильскоос эхлэх ёстой байсан боловч цаг агаарын хүнд нөхцлөөс болоод түүний онгоц тэнд бууж чадаагүй юм.