Орос улсын нэрт монголч эрдэмтэн, улс төрийн ухааны доктор Галина Сергеевна Яскина 79 насандаа Москва хотод таалал төгслөө. Профессор Яскина ухамсарт амьдралаа, өөрийн хайртай, арван хуруу шигээ мэддэг Монгол орныг судлах ажилд зориулсан билээ. Яскина 1957 оноос сүүлчийн мөчөө хүртэл Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнд ажилласан билээ. Галина Сергеевна, Монгол улсын орчин цагын байдал, түүх, соёл, эдийн засаг, гадаад бодлогын цаг үеийн асуудлаар 13 гагц сэдэвт ном зохиол бичсэн билээ. Тэрээр монгол хэлийг маш сайн мэддэг байсан бөгөөд түүний орчуулгаар оросууд Монголын нэрт зохиолчдын ном зохиол, тэр тусмаа Нацагдорж, Дамдинсүрэн, Тудэв нарын уран бүтээлтэй танилцсан билээ. Яскина монголч эрдэмтэн гэлээ ч Солонгос, Вьетнам, Хятад улсуудын талаар хэд хэдэн эрдэм шинжилгээний бүтээл туурвисан билээ. Тэрээр Оросын хүмүүнлэгийн ухааны академийн академич байсан ба сурган хүмүүжүүлэх ажил хийж байсан юм. Орос, Монгол улсуудын найрамдалт харилцааг хөгжүүлэх үйлсд их хувь нэмэр оруулсан учир Галина Яскинаг, Монгол улсын төрийн дээд шагнал «Алтан гадас» одон, «Найрамдал» медалиар тус тус шагнасан билээ.