Цагдаагийн ажилтан байсан хүн өнөөдөр Филиппиний нийслэл Манил хотод зорчигч тээврийн автобус барьцаалж, 25 хүнээс 8 хүнийг сулалсан байна. Эднээс гурав нь хүүхэд,гурав нь эмэгтэйчүүд байжээ. Автобусанд гол төлөв  Гонконгоос ирсэн жуулчид байгаа бөгөөд өнөө орой эх орондоо буцах ёстой юм байна. Хотын Лунета паркд цагдаагийнхан автобусыг бүслээд барьцаалагчтай хэлэлцээр хийж байна. Түүнийг эрх мэдлээ хэтрүүлсэн, гэмт хэргийн ертөнцтэй холбоотой гэж ажлаас нь халсан бөгөөд тэрээр ажилд нь буцааж авахыг шаардаж байна. 1986 онд тэрээр тус улсын шилдэг 10 цагдаагын тоонд орж байжээ.