Арабын улсуудын Лигийнхэн, палестинчуудтай хийх шууд хэлэлцээрийн талаархи Израилийн байр суурийг ойлгохгүй байна. АНУ болон «ойрхи дорнодын дөрвөлийн» бусад гишүүдийн хүсэлтээр энэ хэлэлцээр ямарч удрьдчилсан нөхцөлгүйгээр 9-р сарын 2-нд сэргэх ёстой байсан. Каирт  тараасан АУЛ-ийн мэдэгдэлд, Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху тохиролцоог зөрчлөө гэж бичсэн байна. Ням гаригт Иерусалимд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр тэр, «бат бэх, бодит энхийн гэрээ» байгуулахын тулд гурван нөхцлийг тулгалаа. Эдгээр нь Еврейн улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөх, палестин, израилийн мөргөлдөөнийг зогсоох гэсэн гурван нөхцөл юм. Израилийн энэ байр суурь, удаан хүлээсэн хэлэлцээрийг мухардмал байдалд оруулж мэднэ гэж АУЛ үзэж байна.