Бүх дэлхийн залуучуудын бага хурал өнөөдөр Мексикийн Леон хотод нээгдэж байна. Дэлхийн өнцөг булангаас ирсэн 5 мянган төлөөлөгчид энэ бага хуралд оролцоно. Орос улсын төлөөлөгчдийг Спорт, аялал жуулчлал, залуучуудын бодлогын яамны орлогч сайд Олег Рожнов тэргүүлж байна. Энэ бага хурал, НҮБ-аас зарласан залуучуудын бүх дэлхийн жилийн хүрээнд «Үе үеийнхний харилцан ойлголт, яриа хэлэлцээ» гэсэн уриан дор 8-р сарын 12-нд гараагаа авсан ажиллагааны үргэлжлэл болж байна. НҮБ-ийн ангилалаар оролцогч залуучууд 15-24 настай байна. Энэ ангилалд 1,2 тэрбум хүн багтаж байгаа бөгөөд манай гаригийн хүн амын бараг 20 хувь нь болж байгаа юм. Энэ жилийн хамгийн гол үйл явдлуудын нэг бол Сингапурт болж байгаа залуучуудын анхны олимпын наадам юм. Оросын шигшээ багт 130 хүн багтсан ба тэдний 96 нь тамирчид юм.