Канад улсад болж өнгөрсөн олон улсын имформатикийн олимпиадад оролцсон оросын сурагчид хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртэж багийн дүнгээр 2-р байр эзэлсэн байна. Оросын шигшээ багийн гишүүд бүр медаль авсан байна. Нэгдүгээр байрт АНУ-ын баг орж, 2-р байрыг Орос, Хятад улсуудын баг хувааж эзэлсэн байна. Өрсөлдөөн спортын тэмцээн шиг л ширүүн байжээ. Оролцогчдыг сонгох ажил олимпиад болохоос хамаагүй өмнө эхлэжээ. Жишээ нь Хятад улсад авьяаслаг хүүхдүүдтэй ганцаарчлан хэдэн жил дараалан хичээллэсэн байжээ.