Номхон далайн хойд хэсгийн орнуудын хилчид, Орос улсын Алс Дорнодын Владивосток хотод өнөөдөр уулзана. Энэ уулзалтанд Орос, Япон, Өмнөд Солонгос, АНУ, Хятад улсуудын хилийн цэргийн албаны төлөөлөгчид оролцоно. Уулзалтыг гол үйл явдал нь «Аюулгүй байдлын төлөөх Номхон далайн хамтын ажиллагаа» нэртэй далайн хамтарсан хээрийн сургууль болох юм. Энэ хээрийн сургууль 8-р сарын 24,25-нд Япон тэнгис дэх Их Петр хааны булангийн усанд  болно. Осолд орсон хөлөг болон багын гишүүдийг аврах, далайд болж байгаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, аюулын дохио өгсөн хөлгийг эрж хайх зэрэг ажиллагааг хамтран сургуулилах болно. Хээрийн сургуулийн эхний өдөр Орос, Хятад, Өмнөд Солонгос улсуудын, хоёр дахь өдөр Орос, АНУ, Япон улсуудын хөлөг онгоц болон нисэх онгоцнууд хамтран сургуулилна. Спортын тэмцээн, хотоор хийх экскурс, Владивосток хотын музейнүүдээр хийх аялал зэрэг нь, уулзалтын албан бус хэсэгт орсон байна.