Пакистаны өмнөд нутгийн Синд мужид үерийн ус хэд хэдэн тосгоныг урсгасан байна. Хоёрхон өдрийн өмнө орон сууц, дэлгүүр, сургууль байсан газар одоо гол урсаж байна. Үерт нэрвэгдсэн зуун мянган хүмүүс майханд амьдарч байна. Бохир байдлаас болж хүмүүс булчин задрах тахал, хумхаа өвчнөөр  өвдөж байна. Хүмүүнлэгийн тусламж эзэндээ маш удаан хүрч байна гэж пакистанчууд ярьж байна. Тус улсын ГХЯ-ны сайд Шах Мехмуд Куреши, байгалын гамшгийг арилгахад туслаж байгаа явдалд олон улсын хамтын нийгэмлэгт талархал илэрхийллээ. Энэ ажилд зориулж Исламабадад 800 сая доллар гаргаж өгөөд байна. Өнөөдөр Пакистаны удирдлагууд дахиад л тусламж хайх хэрэг гарлаа, Энэ удаа Олон улсын валютын сангаас гуйхаар болжээ.