Москвагийн арбитрын шүүхэд ,Орос улсын шинэхэн түүхэнд байгаагуй шүүх хурал боллоо. Энэ шүүх хурал Москвагийн Кремлийн талаар болжээ. «Княжеский» сан, олон нийтийн байгууллагад нэгдсэн оросын эртний Рюрикович омогынхоны удамууд Кремлийн нутаг дэвсгэр болон барилга байшингуудыг хугацаагүй ашиглах эрхийн төлөө өрсөлдөж байгаа юм. Энэ сангын ерөнхийлөгч Валерий Кубаревийн өргөдлийн дагуу хийсэн анхны шүүх хурал, Москвагийн Кремлийн барилга байшингуудын кадастрын дугаар, паспортыг өргөдөл гаргагчид өгөх ёстой гэсэн шийдвэр гаргажээ. «Оросын зүрх» гэж заримдаа нэрлэдэг энэ эртний цайзын эрхий нь тогтоосон баримт бичиг огт байхгүй байсан байна. Оросын засгийн газар, соёлын яам болон оросын үл хөдлөх хөрөнгийн газар зэрэг хариуцагчидад 10-р сарын 18-нд болох дараачийн шүүх хуралдаан дээр тэр баримт бичгүүдийг танилцуулахыг даалгасан байна. «Княжеский» сан энэ хооронд бусад түүхэн үл хөдлөх хөрөнгүүдийн талаар хэд хэдэн шүүх хурал хийлгэх юм байна. Колонменский, Можайский, Дмитровский, Волколамский, Москва мужийн кремль зэрэг оросын олонхи хэрэмнүүдийг эзэмших эрхийн төлөө бас шүүхдэх юм байна. Казанийн кремлийг хугацаагүй эзэмших эрхийн төлөө өргөдлийг одоо бэлдэж байна. Рюриковичийн омогынхны төлөөлөгчдийн эзэмших ёстой газруудын цэсд Орос, Украин, Польш улсуудын нутаг дэвсгэрт байгаа 89 объект ороод байна.Энэ вангын удамынханд хэрэм цайзыг эзэмших эрх байхгүй, «Княжеский» сан зүгээр л өөрийгөө рекламдаж байгаа гэж ихэнх шинжээчид үзэж байна. Энэ кремлүүдийн нэг нь ч Рюриковчийн удамынханд харьяалагдаж байгаагүй юм. Рюриковичийн омог болон  скандинавын викингуудийн  удамууд 17-р зуунд холилдсон бөгөөд тэдний хүүхдүүд болон ач зээ нар нь жирийн л  тайж нар байжээ. Тэдний хэн ч Оросын эзэн хаанд ийм санал тавьж чадахгүй байсан. Кубенийн ван цолтой Валерий Кубаревын өмгөөлөгчид нь хүртэл тэд юу ч хожихгүй гэж үзэж байгаа юм. «Княжеский» сангын ерөнхийлөгч, өмгөөлөгч Игорь Роднов энэ бол ямарч боломжгүй гэж үзэж байна: Энд өмч эзмших эрхийн тухай асуудал яригдаагүй. Өмч эзэмших эрх тодорхой гэдгийг ноён Кубарев сайн ойлгож байгаа. Москвагийн Кремль бол Холбооны улсын өмч, цаашилбал Холбооны субъектийн өмч юм гэлээ. Ер нь оросын түүхэн цайзнуудын байдал анхаарал татахаар байгаа, учир нь  сүүлийн үед хэд хэдэн цайз шатаад байна. Зөвхөн энэ жил гэхэд л  Псковын Кремлийн 7-н цамхагийн 2 нь шатсан байна. Казанийн Кремлийн нутаг дэвсгэр дээр байсан цагны модон цамхаг, москва орчмын Дмитров хотын 2004 онд хотын ойгоор босгосон дааман хаалга тус тус шатсан байна. Уран барилгын дурсгалт зүйлүүдэд хандах улсын бодлого тодорхой байх ёстой гэж шинжээчид үзэж байна. Эвдрэн сүйдэж байгаа уран барилга болон түүхийн дурсгалт зүйлүүдийг үл ойшоож байгаа түшмэлд онцгой хариуцлага хүлээлгэх ёстой.