Орос улсад сүлдний музей нээгдэнэ. Санкт-Петербургийн Васильевын арал дээр байдаг биржийн түүхт байранд түүнийг байрлуулна. Оросын далбааны өдрийн өмнөхөн Улсын Эрмитаж музейн удирдлагууд ийм музей байгуулах саналыг гаргасан юм. Өнөөдөр 8-р сарын 22-нд Орос улс өөрийн төрийн баяруудын нэг Үндэсний далбааны өдрөө тэмдэглэж байна. 1991 оны яг энэ өдөр засгийн газрын ордон, Цагаан ордоны дээр цагаан, цэнхэр, улаан өнгийн оросын гурван өнгөт далбааг хийсгэсэн билээ. Зөвлөлт засгийн алх хадуурт улаан тугыг цагаан, цэнхэр, улаөн гурван өнгийн тугаар сольсон билээ. Орос улсын анхны ерөнхийлөгч Борис Ельцины 1994 оны зарилгаар, Төрийн далбааны өдрийг албан ёсны баярын өдөр болгосон билээ. Оросын гурван өнгөтэй далбаа 300 жилийн өмнөөс бий болсон юм. Оросын эзэнт улсын тугыг Алексей Михайлович хааны үед улсын билиг тэмдэгийн хувьд бий болгосон байна гэж ОХУ-ын сүлд тэмдэгийн албаны дарга Георгий Вилибахов ярьж байна: 17-р зууны 60-аад онд оросын анхны «Орел» хөлөг онгоцыг барих үйл явдалтай холбоотой юм. Хөлөг онгоцийг барьж дууссаны дараа энэ хөлөг дээр ямар туг мандуулах вэ? гэдэг асуулт тулгарсан. Хөлөг онгоцон дээр байгаа туг ямар улсын харьяат вэ, гэдгийг илэрхийлдэг гэж хөлгийн дарга хэлсэн байна. «Орел» хөлөг онгоцны туганд зориулж цагаан, цэнхэр, улаан даавуу гаргаж өгсөн байна. Анхны далбаан дээр ямар зураг байсныг бид одоо мэдэхгүй, учир нь тэр далбаа хадаглагдаж үлдээгүй юм. Тэр үед л туг гурван өнгөтэй байсан юм. Цагаан, цэнхэр, улаан гурван өнгөтэй туг Москвагийн хааны далбаа гэж нэрлэгдэж байсан бөгөөд дээр нь хоёр толгойтой бүргэд зурсан байжээ. Энэ туг л одоо болтол хэрэглэгдэж байгаа юм гэж тэр хэллээ. Түүхчдийн үзэж байгаагаар шинэчлэгч 1-р Петр хаан далбааг хуульчилсан байна. Тэрээр далбааны үлгэр болон өнгөний байрлалыг өөрийн гараар зурсан байна. Далбааны өнгөнүүд сүүлд нь утга санаа агуулдаг болсон байна. Цагаан өнгө цэвэр цэмцгэр, эрхэмсэг чанар, цэнхэр өнгө итгэл, итгэлцэл, улөан өнгө нь эрч хүч, эр зоригыг илэрхийлдэг байна. Большевикууд петровын тугыг зээлж авсан 1918 оныг хүртэл гурван өнгөтэй туг оросын түр улсын албан ёсны билэг тэмдэг болж байсан байна. Орчин үеийн Орос улсад гурван өнгөтэй тугыг 1991 онд ЗХУ-ын Дээд зөвлөлийн тогтоолоор батлаж, дараа нь 1993 онд ОХУ-ын ерөнхийлөгчийн тусгай тогтоолоор батласан байна. Сүүлийн 20 жилд нэр төр нь нилээд өсөж байгаа улсын билиг тэмдэгийн нэг бол гурван өнгөтэй туг гэдгийг нийгэм судлаачдын судалгаа харуулсан байна. Үндэсний далбааны өдрийг тэмдэглэх явдал сайхан уламжлал болоод байна. Энэ жил Санкт-Петербургт энэ баярыг амьд хүмүүсээр гурван өнгийн далбаа хийх үйл явдлаар тэмдэглэсэн байна.Гурван өнгийн хувцас өмссөн хүмүүс хотын гудамжаар жагсан явж Адмиралтейгийн өрген челеенд уулзсан байна.Залуучуудын олон нийтийн байгууллагын болон хүүхдүүдийн клубуудын төлөөлөгчид «Орос улсын далбаан дор» ажиллагаа явуулж 4х6 метрийн хэмжээтэй далбааг хотын гудамжаар авч явсан байна.