Ираны «Бушер» АЦС-ийг нээлт ёслол төгөлдөр боллоо. Иранчуудад зориулсан гайхамшигтай төслийг оросын мэргэжилтнүүд хэрэгжүүллээ. Тухайн газраас манай сурвалжлагч Иван Захаров мэдээлэхдээ: Иран улсын түүхэнд анх удаа, удаан хүлээлгэсэн АЦС-ийн нээлт өнөөдөр Бущерт боллоо. Персийн булангийн эрэг хавийн энэ АЦС-ийг барихад оросын, улсын  инжинирингийн, цөмийн эрчим хүчний объектийг гадаадад барьдаг «Атомстройэкспорт» компании голлох үүрэг гүйцэтгэлээ. Энэ компанийн мэргэжилтнүүд Бушерт дэлхийд хаана ч байхгүй станцийг байгуулж чадлаа. Энэ станцийг 70-аад онд германийн компаниуд барьж эхэлсэн боловч дуусгаагүй юм. Тэр үед оросын мэргэжилтнүүд энэ хүнд хэцүү ажлыг эхэлсэн юм.Учир нь Германчуудийн эхлүүлсэн төсөлд өөрсдийн тоног төхөөрөмжийг тохируулах ажлыг хийсэн юм. Тус талбай дээр хийсэн байсан хүчин чадалд нь тохируулж оросын технологийг ижилсүүлэх хэд хэдэн ноу-хау болон техникийн зорилтыг хэрэгжүүлсэн юм гэж «Росатом» компанийн тэргүүн Сергей Кириенко хэлээд: 36 жилийн түүхтэй Бушерийн АЦС-ийг ашиглалтанд оруулсан явдал Ираны арт түмний хувьд билиг тэмдэгийн чанартай. Энэ хүнд хэцүү ажлыг хийснээрээ орос улс өөрийн хүлээсэн үүргээ ямарч тохиолдолд биелүүлж чаддаг гэдгийг харууллаа гэж тэр хэллээ. Бущерийн АЦС-ийн барилгын ажлын бүх үе шат МАГАТЭ-гийн хяналтан дор явагдсан юм. Энэ станц нь олон улсын норм болон цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх жураманд нийцэж байгаа бөгөөд энхийн бус зорилгод ашиглах ямарч боломж байхгүй гэж АЦС-ийг нээх ёслол дээр «Росатом» компанийн тэргүүн Сергей Кириенко мэдэгдлээ. Иран улс АЦС-ийг өөрийн цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашиглаж магадгүй гэсэн санааг барууны улс төрчид л гаргаж байсан. Харин мэргэжлийн хүмүүст бол ийм эргэлзээ огт төрөөгүй. Ийм учраас л Бушерийн АЦС, олон улсын болон НҮБ-ийн хориг арга хэмжээнд орж байгаагүй юм. Бушерийн АЦС-ийг ашилалтанд оруулсан явдал бол Орос, Иран улсуудын эрчим хүчний салбарт үр бүтээлтэй хамтран ажиллаж байгааг тод харуулсан сайхан жишээ боллоо гэж  Лалын энэ БН улсын Атомын эрчим хүчний байгууллагын удирдагч Али Акбар Салехи мэдэгдээд: Өнөөдрийн үйл явдал Лалын БН Иран улсын түүхэнд үүрд үлдэнэ.Оросын ард түмэн болон оросын засгийн газарт гүн талархал илэрхийлж байна. Манай хөрш, анд нөхөр Орос улс, манай Лалын БН улсын түүхэнд анх удаа АЦС барихад туслаж, үүгээрээ ираны атомын эрчим хүчний түүхэнд нэрээ үүрд үлдээлээ гэж тэр хэллээ.Реакторт оруулах цөмийн түлшний ачаалал болон туршилт амжилттай явагдлаа. АЦС-ийг 2010 оны сүүлч гэхэд бүрэн ачаалалаар нь ажиллуулна.