2018, 2022 онуудад дэлхийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах Орос улсын боломжийг ФИФА-гийн тусгай комисс дөрвөн өдөр үнэллээ. Энэ айлчлалын дүнгээр төгсгөлийн илтгэл бэлдэнэ. Энэ илтгэлд ФИФА-гийн төлөөлөгчид өөрсдийн сэтгэгдэл, зөвөлгөөг бичнэ. Орос улсад хийсэн айлчлалынх нь талаар ФИФА-гийн төлөөлөгчдөөс ярилцлага, үнэлгээг авч чадсангүй. Харин нисэхийнхээ өмнө хэвлэлийнхэнд богино ярилцлага өглөө. ФИФА-гийн төлөөлөгчид оросын 4 хотод очлоо. Санкт-Петербург хот түүх, соёлоороо, Москва ажил хэрэгч байдлаараа, Казань, Сочи хотууд, Бүх дэлхийн зуны Универсиад-2013, 2014 оны Өвлийн Олимпын наадамд бэлдэж байгаа барилга байгууламжууд бүтээн байгуулалтаараа гайхууллаа. Зочид хот бүрийг үнэлэх ажлаа онгоцны шатнаас л эхлэж байлаа. Онгоцны буудлын байдал, тээврийн дэд бүтцийн хөгжил зэрэг бол том хэмжээний спортын уралдаан тэмцээнийг амжилттай зохион байгуулах чухал нөхцлүүдийн нэг билээ. Явцийн дунд тэд зочид буудлын цогцолбор, цэнгэлдэх хүрээлэнгүүдийн шинэчлэл болон шинээр барих төлөвлөгөөтэй танилцаж байлаа. Зарим обьектуудыг барьж байхад зарим нь хөл бөмбөгчдийг хүлээж авахад аль хэдийнээ бэлэн болжээ. ФИФА-гийн төлөөлөгчид Казань хотод «Олимп» цэнгэлдэх хүрээлэнг нээх ёслолд оролцлоо. Комиссийн тэргүүн Гарольд Майне-Николлс анхны билигдэлийн бөмбөгийг өшиглөлөө. Энэ байдал, хөл бөмбөгийн нилээн хатуу түзшмэлийн сэтгэлийг бага зэрэг хөдөлгөх шиг боллоо. Богино хэмжээний ярилцлага өгөхдөө тэр энэ тухай дурслаа: Казаньд болох Универсиад-2013-ийн өмнө 3 шинэ цэнгэлдэх хүрээлэнг нээх ёслолд оролцсон явдал өндөр сэтгэгдэл төрүүллээ. Бид 1500 гаруй хүүхдүүдийн хамт маш өндөр сэтгэгдэлтэйгээр энэ цэнгэлдэх хүрээлэнгүүдийг нээлээ гэж Гарольд Майне-Николлс ярилаа. ФИФА-гийн төлөөлөгчид ерөнхий сайд В.Путинтэй уулзсан явдал жинтэй үзүүлэлт боллоо. Дэлхийн аврага шалгаруулах тэмцээн Зүүн Европт хэзээч болж байгаагүй гэж тэр хэллээ. Хэрвээ шаардлага гарвал дэлхийн аврагад оролцогчид болон зочидод Орос улсад визгүй зорчуулж болно гэж засгийн газрын тэргүүн амаллаа. Спортын шинэ барилга байгууламж болон дэд бүтэц барих ажлыг санхүүжүүлэх  хөрөнгийг холбооны болон бүс нутгийн төсөвт суулгаж өгсөн. Хувийн хөрөнгө оруулагчдын хөрөнгийг идэвхитэй татан оруулна. «Бид бүхнийг хугацаанд нь амжуулж хийнэ» гэж В.Путин амлаад: Дэлхийн аврагын тэмцээн явуулах үндсэн гол спортын барилга байгууламжуудыг, дэлхийн аврага явуулах эрх олдсон ч олдооггүй ч бид шинэчлэн засаж, барьж байгуулна. Зүгээр л биен тамирыг болон хөл бөмбөгийг хөгжүүлэхийн тулд бүхнийг хийнэ. Хэрвээ бидэнд 2018 оны дэлхийн аврагыг явуулах аз таарвал бид ФИФА-гийн шаардлагын дагуу бүхнийг хийх болно. Мэдээж хэрэг их зүйлийг хийх хэрэгтэй нь ойлгомжтой гэлээ. 2018, 2022 онуудад дэлхийн аврагын тэмцээнийг явуулахын төлөө Орос улсаас гадна Их Британии, АНУ, Австрал, Катар, Япон, Өмнөд Солонгос улсууд өрсөлдөж байна. Хамтарсан мэдэгдлээ Испани-Португал, Белги-Нидерланд улсууд өгөөд байна. Ямар улсад дэлхийн аврага болохыг германын алдарт мэргэн Пауль наймаалж л мэдэж байгаа байхдаа. Ийм учраас л Английн мэдэгдэл өгөх хороо, мэдэгдэл илгээгчээрээ түүнийг сонгосон байх. 2018, 2022 онуудын дэлхийн аврагын нийслэл ямар хот болохыг дэлхий даяараа 12-р сарын 2-нд мэдэх болно. Цюрих хотод байрладаг ФИФА-гийн төв байранд гүйцэтгэх хорооны тусгай хуралдаан болно. Тэнд нууц санал хураасны дараа дүнг зарлах болно.